CFD нь нарийн төвөгтэй хэрэгсэл бөгөөд хөшүүргийн улмаас мөнгөө хурдан алдах өндөр эрсдэлтэй байдаг. Инфинокс дээр арилжаанд оролцдог жижиг хөрөнгө оруулагчдын 82.44% нь мөнгө алддаг. Та CFD арилжааны ажиллах зарчим болон мөнгөө алдах өндөр эрсдэлтэй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.
Арилжааны бодит данс нээхийн тулд манай вэбсайтын баруун дээд хэсэгт байрлах "Бүртгүүлэх" товчийг дарна уу. Энгийн алхмуудыг дагаж, бичиг баримтаа баталгаажуулна уу. Бид таны дансны дэлгэрэнгүй мэдээллийг цахим шуудангаар илгээснээр та арилжаа хийхэд бэлэн болно!
Бид танд MT4 STP (Straight through Processing) ба MT4 ECN (Electronic Communication Network) гэсэн хоёр өөр төрлийн дансыг санал болгож байна.
Тийм ээ, бид бүх харилцагчдадаа демо данс санал болгодог. Демо дансыг анхлан суралцагчид болон шинэ стратегиудыг эрсдэлгүйгээр туршиж үзэхэд ашиглаж болно.
Инфиноксын харилцагчид ам.доллароор арилжааны данс нээлгэх боломжтой. Хөрвүүлэлтийн төлбөрөөс зайлсхийхийн тулд та депозит хийх болон татан авалт хийхдээ ам.долларын данс ашиглахыг зөвлөж байна.
Тийм ээ! Нэгэнт таны эхний арилжааны данс амжилттай нэгдсэн бол дараа, дараагийн дансуудыг ижил нэрээр хүсэлт гарган нээх боломжтой. Зарим арилжаачид өөр өөр үндсэн валютаар арилжаа хийх, эсвэл шинэ стратеги туршиж үзэх зорилгоор нэмэлт данс нээдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг [email protected] хаягаар авна уу.
Хүчинтэй хугацаатай гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх эсвэл жолооны үнэмлэхний хуулбар хэрэгтэй. Мөн таны оршин суугаа газрыг баталгаажуулахын тулд ТҮЦ машины оршин суугаа хаягийн тодорхойлолтыг (сүүлийн 3 сарын хугацаанд авсан) баталгаат орчуулгын хамт хавсарган илгээх хэрэгтэй.
Инфинокс бол зохицуулалттай брокер юм. Зохицуулалтын хүрээнд бид 'Харилцагчаа таних' (KYC) шаардлагыг дагаж мөрддөг. Бид таны KYC-ийг хийхэд таны иргэний үнэмлэх шаардлагатай байдаг ба бид таны мэдээллийг аюулгүй байлгах талаар хатуу дүрэмтэй байдаг тул та санаа зовохгүй байж болно.
Та дебит болон кредит карт, Skrill, Neteller, эсвэл банкны шилжүүлэг хийх замаар дансандаа мөнгө байршуулж болно. Харамсалтай нь бид бэлэн мөнгө, чек, American Express эсвэл Diners Cards хүлээн авахгүй.
Энэ мэдээллийг авахын тулд харилцагчийн үйлчилгээ эсвэл дансны менежертэйгээ холбоо барина уу.
Та харилцагчийн хэсэг рүү нэвтрэн орж ГҮЙЛГЭЭ хэсгийн "Мөнгө татах" цэс дээр дарж маягтыг бөглөнө үү. Бид гуравдагч этгээдийн данс руу мөнгө шилжүүлэх боломжгүй тул зарим тохиолдолд таны дансны талаарх нэмэлт мэдээллийг шаардаж магадгүйг анхаарна уу.
Тийм ээ, Бид таны мөнгийг Австралийн Хамтын нөхөрлөлийн банк дахь харилцагчдын дансанд хадгалдаг. Таны депозитыг зөвхөн танд буцааж өгөх бөгөөд өөр зорилгоор ашиглах боломжгүй.
Бид хувийн нууцыг нухацтай авч үздэг тул маркетингийн зорилгоор таны мэдээллийг хэзээ ч гуравдагч этгээдтэй хуваалцахгүй. Бид мэдээллийг тань зөвхөн таны хэн болохыг тодруулах, залилангаас урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах болно. Та энэ талаар илүү дэлгэрэнгүйг эндээс харах боломжтой.
MT4 аппликешныг та өөрийн apple store-оос гар утас эсвэл таблет төхөөрөмж дээрээ татаж авах боломжтой.
Хэрэв та нууц үгээ мартсан бол зүгээр л нэвтрэх хуудсан дээрх “Нууц үгээ мартсан” дээр дарна уу. Хэрхэн нууц үгээ өөрчлөх зааврыг цахим шуудангаар илгээх болно!
More than a trading platform.
We are your trading partner
Хууль тогтоомж
Хамтын Ажиллагаа
Энэхүү сайт нь харилцагчдадаа хамгийн сайн үйлчилгээг үзүүлэх зорилгоор күүки (cookies) ашигладаг. Infinox.mn-г ашигласнаар та манай күүкийн бодлогыг (cookies policy) зөвшөөрч байгаа болно.X