CFD нь нарийн төвөгтэй хэрэгсэл бөгөөд хөшүүргийн улмаас мөнгөө хурдан алдах өндөр эрсдэлтэй байдаг. Инфинокс дээр арилжаанд оролцдог жижиг хөрөнгө оруулагчдын 82.86% нь мөнгө алддаг. Та CFD арилжааны ажиллах зарчим болон мөнгөө алдах өндөр эрсдэлтэй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.

ХӨШҮҮРЭГ

Хөшүүрэг гэдэг нь тухайн арилжааг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний депозитыг (маржин) байршуулах ойлголтыг нэг хэсэг юм. Энэ нь харилцагчдад бага хэмжээний мөнгөөр зах зээлд арилжаанд оролцох боломжийг олгодог маш чухал хэрэгсэл. Гэсэн хэдий ч хөшүүргийг ашиглан арилжаа хийх үед алдагдлыг ч бас нэмэгдүүлэх боломжтой учир эрсдэл нэмэгддэг гэдгийг санах хэрэгтэй.

Хөшүүрэгт арилжаа хийх үедээ та эрсдэлийг бууруулах үүднээс stop loss orders болон мөнгөний менежмент зэрэг аргуудыг ашиглахыг зөвлөж байна.

100: 1 хөшүүрэг 500: 1 хөшүүрэг
Нэрлэсэн утга (1 лот) $100,000 $100,000
Шаардлагатай Маржин $1,000 $200

Та хөшүүргээ харилцагчийн хэсэг рүү нэвтрэн орж эсвэл манай багтай холбогдон өөрчлөх боломжтой.

СВОП

Своп төлбөр нь арилжааны захиалгаа хонуулах үед ногдох төлбөр юм. Энэ нь форекс хослолын хоёр валютын хоорондох үнэ цэнэ эсвэл хөшүүрэгт бүтээгдэхүүнд ногдох зээлийн өртөг юм. Та шөнийн төлбөрийг (overnight fees) төлөх эсвэл авах боломжтой.

Шөнийн төлбөрийг арилжааны платформ дээрх хослол тус бүрийн ‘Product Specifications’ дээр дарж харах боломжтой. Тэдгээрийг тухайн үеийн утгаар тооцон таны захиалгын ашиг эсвэл алдагдал дээр нэмнэ.

СВОП Лонг +2.5 Шорт -1.2
1 Lot (FX) $2.50 $1.20
Бүтээгдэхүүн Daily Overnight Triple Charge
Форекс СВОП Лхагва гараг
Индекс Санхүүгийн төлбөр Баасан гараг
Бараа таваар Санхүүгийн төлбөр Лхагва ба баасан
Фьючерс (CFD) Байхгүй Байхгүй

РОЛЛОВЕР

Бүх фьючерс гэрээ дуусах хугацаатай бөгөөд гэрээний хугацаа дуусах үед хөрөнгийг хүргэх үйл ажиллагаа явагдана. Инфинокс нь CFD фьючерсийг санал болгодог. Манай гэрээний хугацаа дуусахгүй ба харилцагчдадаа арилжаагаа үргэлжлүүлэн хадгалах боломжийг олгохын тулд дараагийн гэрээ рүү шилждэг.

CFD фьючерсийн гэрээг хүчин төгөлдөр болгох үед тухайн сарын дуусах өдрөөс дараагийн саруудын дуусах өдөр хүртэл тохируулна. Хоёр үнийн өөрчлөлтийг харилцагчдын дансанд шилжүүлэх буюу гэрээний өөрчлөлтөөс харилцагч ямар нэгэн ашиг авах эсвэл алдагдал хүлээхгүй байхаар тохируулсан байдаг.

Тэмдэгт Бүтээгдэхүүн Огноо
VIX VIX 12/11/2020

ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭГДЭЛ

Санхүүгийн зах зээлийн цагийг олон нийтийн амралтын өдрүүд болон дэлхийн үйл явдлуудын дагуу тохируулдаг. Санхүүгийн хэрэгслийг дэлхийн өнцөг булан бүрт арилжаалж байгаа тул зах зээлийн цагийг тогтмол тохируулах нь түгээмэл байдаг.

Хүснэгтэд ‘хэвийн зах зээлийн’ цагийн өөрчлөлтийг тодорхойлсон удахгүй болох зах зээлийн мэдэгдлийг харуулав.

Зах зээлийн цагийн өөрчлөлт нь ихэвчлэн зах зээлийн хөрвөх чадварт нөлөөлж, улмаар үнийн томоохон өөрчлөлт, үнийн зөрүүг үүсгэдэг гэдгийг харилцагчид үргэлж мэдэж байх ёстой. Та үргэлж хангалттай хэмжээний маржинг хадгалж, зах зээлийн өндөр хэлбэлзэлтэй нөхцөл байдалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.

Тэмдэгт АНУ-ын Талархлын баяр Талархлын баярын дараагийн өдөр
SPX500 Эрт хаана @ 20:00 Эрт хаана @ 20:15
NAS100 Эрт хаана @ 20:00 Эрт хаана @ 20:15
US2000 Эрт хаана @ 20:00 Эрт хаана @ 20:15

МАРЖИН СТОП & МАРЖИН КОЛЛ

Хөшүүрэгт арилжаа нь бага хэмжээний мөнгө ашиглан том хэмжээний арилжаа нээнэ гэсэн үг юм. Энэхүү мөнгийг Маржин гэж нэрлэдэг. Хэрэв зах зээл таны эсрэг хөдлөх юм бол захиалгаа нээлттэй байлгахын тулд дансандаа хангалттай хэмжээний маржин хадгалах нь чухал юм.

Хэрэв таны хөрөнгийн хэмжээ (equity) шаардлагатай маржингийн 150% хүртэл унах юм бол танд маржин колл (margin call) буюу дансандаа мөнгө нэмж хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх эсвэл шаардлагатай маржинг багасгах арга хэмжээ авах шаардлага үүснэ. Хэрэв таны хөрөнгийн хэмжээ шаардлагатай маржингийн 100% хүртэл унах юм бол таны хамгийн том захиалга болон дараа, дараагийн захиалгууд нь хаагдах болно.

Маржин Колл Маржин Стоп
Шаардлагатай Маржингийн Хөрөнгийн Хэмжээний % 150% 100%