CFD арилжаа нь (ханшийн зөрүүд суурилсан гэрээний арилжаа) хөшүүрэгт арилжааны төрөлд багтдаг ба өндөр эрсдэл дагуулж байдаг. Инфинокс дээр CFD арилжаа хийдэг жижиг арилжаачдын 83.5 хувь нь мөнгөө алддаг. Та CFD арилжаа хэрхэн явагддаг талаар ойлголтыг авсныхаа дараа мөн болзошгүй эрсдэлийг хүлээхэд бэлэн үедээ арилжаанд оролцоорой.

MT4
татах
Trade Forex bid ask
инфинокс хөгжүүлэв

БИДНИЙ ТУХАЙ

Инфинокс компанийн төв оффис Лондон хотод байдаг ба Бахама болон Хонконгт өөрийн салбар оффисыг байршуулан үйл ажиллагаа явуулж байна. Бидний бизнес шударга ёс болон итгэлцэл дээр тогтдог ба харилцагч нартаа форекс, индекс болон бараа таваарын зах зээл дээр арилжаанд оролцох болон хөрөнгө оруулалт хийх боломжийг олгоход оршино. Бид харилцагч нартаа динамик бүтээгдэхүүн, санхүүгийн технологи дээр суурилсан шийдэл болон дээд зэргийн үйлчилгээг хүргэж, ая тухтай арилжаа хийх боломжоор хангах зорилготой.

  • АЛСЫН ХАРАА

    Бидний алсын хараа нь харилцагч нарыгаа форекс, индекс болон бараа таваарын зах зээл дээр арилжаанд оролцоход нь дэмжлэг үзүүлэхэд оршино.

    Бид 2009 оноос хойш арилжаа болон хөрөнгө оруулалтын үйлчилгээг үзүүлсэн арвин туршлагатай. Бидний бизнес шударга ёс болон итгэлцэл дээр тогтдог ба харилцагч нартаа форекс, индекс болон бараа таваарын зах зээл дээр арилжаанд оролцох болон хөрөнгө оруулалт хийх боломжийг олгоход оршино.

    Инфиноксын бизнесийн философи нь харилцагч нараа дээд зэргийн үйлчилгээгээр хангах явдал юм.

  • БИДНИЙ ТЕХНОЛОГИ

    БИДНИЙ ТЕХНОЛОГИ ТА БҮХНИЙГ АМЖИЛТТАЙ АРИЛЖАА ХИЙХЭД ЗОРИУЛАГДСАН.

    Манай бүтээгдэхүүн болон технологи нь танд зах зээлийн хязгаарт хүрэх арилжааны гайхамшигт орчинг бүрдүүлж өгөх болно.

    Бид арилжааны сүлжээний технологид дэлхийд тэргүүлэгч Equinox-той өөрсдийн МТ4 болон хөрөнгө оруулалтын платформоо холбосон.

  • БИДНИЙ УРИА ҮГ

    ТА БҮХНИЙГ НАЙДВАРТАЙ, ИТГЭЛТЭЙГЭЭР ХӨРӨНГӨ ОРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ.

    Харилцагч нараа дэлхийн зах зээл дээр итгэл төгс арилжаанд оролцох болон хөрөнгө оруулалт хийх боломжоор хангах нь бидний гол зорилго юм.

    Бид танд олон нэр төрлийн бүтээгдэхүүн, сүүлийн үеийн дэвшилтэт технологи болон дээд зэргийн үйлчилгээг санал болгох болно.

  • Харилцагчийн Хөрөнгийн Даатгал

    1,000,000 USD Даатгал

    Энэ даатгалын бодлого нь 2019 оны 5 сарын 1-нээс эхлэн 2020 оны 4 сарын 30 хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.
    Үйлчилгээний нөхцөл болон лимитийн хүрээнд хүсэлт гаргагч бүрт 1,000,000 USD хүртэл

    Хүсэлт гаргагч нь (i) хүсэлт гаргах шаардлагыг хангасан байх (ii) даатгагдсан байгууллага нь төлбөрийн чадваргүй болсоны 12 сарын дотор нэхэмжлэл гаргасан байх (iii) даатгагдсан байгууллага нь төлбөрийн чадваргүй болсоны 12 сарын дотор хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийн маягт бөглөсөн байх.
    Бодлого журмын бүрэн хувилбарыг хүсэлт гарган харах боломжтой.

    Даатгалын батламж

  • ЯАГААД БАХАМА ГЭЖ?

    ДЭЛХИЙН ЗОХИЦУУЛАГЧ

    Бахамагийн үнэт цаасны хороо (SCB) нь 50 гаруй жил дэлхийн хамгийн том санхүүгийн институтаар ажилласан зохицуулагч байгууллага билээ.

    Бахамад 270 гаруй лицензтэй банкууд болон компаниуд, тэр дундаа дэлхийн шилдэг 8 хувийн банкуудын 7 нь, дэлхийн шилдэг 100 банкуудын 35 нь бүртгэлтэй байдаг.

    SCB нь харилцагч бүрийн хөрөнгө тус тусдаа байрладаг хүчирхэг зохицуулалтын системийг ашиглан ажилладаг.

MT4

МТ4 програм нь дэлхийд тэргүүлэгч аналитик болон техник шинжилгээг өөртөө агуулсан байдаг ба таны арилжааны найдвартай туслах юм.

АРИЛЖААНЫ ТУХАЙ АСУУЛТ, ХАРИУЛТ

Бид таныг асуултандаа хариулт авч чадна гэж найдаж байна. Хэрэв доорхоос өөрийн хайсан хариултаа авч чадаагүй бол бидэнтэй холбогдоно уу.

  • Хэдэн төрлийн данс нээх боломжтой вэ?

    Бид танд STP болон ECN гэсэн хоёр төрлийн данс санал болгож байна. STP данс: сприйд 1.2 пипсээс. ECN данс: сприйд 0.4 пипсээс эхлэх ба шимтгэл нь $7.50 (100k). Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим хуудасны дансны төрөл цэснээс үзнэ үү.

  • Би МТ4 гар утасны платформыг хэрхэн татаж авах вэ?

    Та App Store эсвэл Google play руугаа орж өөрийн төхөөрөмжинд тохирох хувилбарыг татаж авна уу.

ТӨЛБӨР ХАНГАГЧ

Дараах